Т.Даваасамбуу


Казахстаны гадаад, дотоод бодлогыг Назарбаевтай зөвшилцөхгүй байх шийдвэр гаргажээ

hi

    Казахстаны анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевт олгосон Аюулгүйн зөвлөл болон Ардын ассамблейг бүх насаараа даргалах эрхийг цуцлах тухай нэмэлт өөрчлөлтийг тус улсын парламентын дээд танхим өнөөдөр баталжээ. Уг нэмэлт өөрчлөлтийг Мажилис буюу Казахстаны парламентын доод танхимын депутатууд нэгдүгээр сарын 19-нд баталсан байна. Тодруулбал, одоо хэрэгжиж буй хууль тогтоомжоос Назарбаевт Аюулгүйн зөвлөл болон Ардын ассамблейг бүх насаараа удирдах эрх олгосон заалтуудыг хасжээ. Хууль тогтоомжид оруулсан эдгээр нэмэлт өөрчлөлтийг одоо тус улсын төрийн тэргүүн батлах ёстой юм. Казахстаны анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев үүрэгт ажлаа өгсний дараа Казахстаны Ардын ассамблей болон Аюулгүй байдлын зөвлөлийн даргын албыг насан туршдаа хашихаар болсон билээ. Түүнчлэн Казахстаны Үндсэн хуулийн зөвлөлийн бүрэлдэхүүнд багтах, Засгийн газар болон Парламентад үг хэлэх Назарбаевын эрхийг хамгаалах нэмэлт өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулахаар хэлэлцэж байгаа гэнэ. Үүний зэрэгцээ улсын гадаад болон дотоод бодлогын үндсэн чиглэлүүдийг Назарбаевтай зөвшилцөхгүй байх саналыг парламентын дээд танхим гаргажээ.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0