Т.Даваасамбуу


Путиний зөвлөх асан дайныг зогсоох хамгийн найдвартай арга нь Оросын хий, нефтийг худалдан авахаа болих гэжээ

hi

    Владимир Путиний эдийн засгийн ахлах зөвлөх асан барууны орнууд Оросын газрын тос, байгалийн хийг худалдан авахаа боливол Москва Украин дахь цэргийн ажиллагаагаа нэг, хоёр сарын дотор зогсооно гэж мэдэгджээ. 2000-2005 онд Путинд зөвлөгөө өгч байсан Андрей Илларионов ВВС-д өгсөн ярилцлагадаа “Хэрвээ барууны орнууд Оросын нефть, байгалийн хийн экспортод хориг тавибал Москва нэг, хоёр сарын дотор Украин дахь цэргийн ажиллагаа зогсох магадлалтай. Байгалийн хий, нефтийн эсрэг хориг бол барууны орнуудын мэдэлд байгаа маш үр дүнтэй хэрэгслүүдийн нэг" гэжээ. Барууны орнууд Оросын эсрэг өргөн хүрээтэй хориг арга хэмжээ авсны улмаас тус улсын эдийн засаг энэ онд 15 хувиар буурахаар байгаа юм. Илларионов Орос экспорт, ялангуяа эрчим хүчний экспортын ачаар эдийн засгийн сүйрлээс бүрэн ангижрах боломжтой гэж үзэж буйгаа мөн илэрхийлжээ. Экспорт нь Оросын эдийн засгийн дөрөвний нэгээс илүү хувийг эзэлдэг бөгөөд тус улс газрын тос, байгалийн хий, үнэт металл, үр тарианы жинтэй экспортлогч орон юм. Олон улсын эрчим хүчний агентлагийн тооцоолсноор Европын холбооны байгалийн хийн импортын 45 хувийг Орос нийлүүлдэг байна. Илларионов "Путиний халаасанд хагас өдөр тутам тэрбум евро орж ирдэг. Энэ нь Путинд системээ үргэлжлүүлэн ажиллуулж, дайныг санхүүжүүлэхэд хамгийн их дэм болдог. Харин энэхүү валютын урсгал тасалдсаны дараа түрэмгийллийг санхүүжүүлэх нөөцгүй болох тул бодлогоо эргэн харах хэрэгтэй болно" гэжээ. Европын холбооны орнууд Оросын эрчим хүчнээс татгалзаж, АНУ эвслийн гишүүн орнуудадаа шингэрүүлсэн хийг нэмж экспортлохоо амласан. Гэсэн хэдий ч газрын тос, байгалийн хийн үнэ өндөр байгаа нь ОХУ-ын эрчим хүчний экспортоос олох орлогыг энэ жилийн орлогыг өнгөрсөн онтой харьцуулахад өсөхөөр байгаа юм. 

Хаха 2 2 Таалагдсан 2 Гунигтай 0 Нүдний булай 8 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 2