М. Учрал


С.Лавров: Дэлхийн гуравдугаар дайн дэгдэх аюул ноцтой түвшинд хүрээд байна

hi

Даваа гарагт Интерфакс агентлагт өгсөн ярилцлагадаа ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров дэлхийн гуравдугаар дайн дэгдэх аюул “бодитой” болсныг анхааруулжээ.

Тэр бас Өрнөдийн орнууд Украинд зэвсэг нийлүүлж байгаа нь НАТО дайнд татагдан орох эрсдэлийг нэмэгдүүлж буйг онцолсон байна.

“Эдгээр зэвсгүүд нь тусгай ажиллагааны хүрээнд Оросын зэвсэгт хүчний хууль ёсны бай болох юм. Баруун Украин дахь зэвсгийн байгууламжуудад манай арми хэд хэдэн удаа цохилт өгсөн. Өөрөөр бид яах ёстой юм бэ? НАТО үндсэндээ өөрийн төлөөллөөрөө дамжуулан Оростой дайтаж, тэр төлөөллөө зэвсэглэж байна. Дайн бол дайн” гэж Лавров ярилцлагадаа өгүүлжээ.

Украинтай үргэлжилж буй энхийн яриа хэлэлцээний талаар Лавров “Сайн санаанд хязгаар бий. Хэрвээ талууд ижил хүсэл эрмэлзэлтэй байхгүй бол яриа хэлэлцээ үр дүнд хүрэхгүй. Ямартай ч бид Зеленскийн томилсон багтай хийх яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх болно” гэж хэлсэн байна.

Гэхдээ тэр Украины ерөнхийлөгч Зеленскийг “сайн жүжигчин” тул яриа хэлэлцээ хийж буй дүр эсгэж байгааг энэ үеэр шүүмжилжээ. “Хэрвээ та түүний хэлсэн зүйлийг анхааралтай ажиглавал мянга мянган зөрчилтэй санааг харж болно” гэж Лавров ярьсан байна.  Эцэст нь тэр “Дэлхийн гуравдугаар дайн дэгдэх аюул ноцтой, бодитой түвшинд хүрээд байна. Үүнийг дутуу үнэлж хэрхэвч болохгүй” гэжээ.

Хаха 0 3 Таалагдсан 2 Гунигтай 4 Нүдний булай 3 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1