М. Учрал


Финланд улс НАТО-д элсэх шийдвэрээ даваа гарагт гаргана

hi

Финланд улсын Гадаад хэргийн сайд Пекка Хаависто өнгөрөгч Пүрэв гарагт хэвлэлийнхэнд мэдээлэл өгөх үеэр НАТО-д элсэх тухай ярьсан байна.

ОХУ-ын зүгээс Швед, Финланд улсуудыг НАТО-д элсвэл хариу арга хэмжээ авна гэдгээ мэдэгдээд байсан

Тэрбээр, "Финланд улс ирэх ням гарагт НАТО-д элсэх хүсэлтээ гаргах төлөвлөгөөтэй байна. Үүний дараа уг асуудлыг даваа гарагийн өглөө парламентын санал хураалтаар оруулж эцсийн шийдвэрийг гаргана. Манай орны ирээдүйг шийдэх чухал асуудал тул парламентын хэлэлцүүлгийг үр дүнтэй, зөв явуулах хэрэгтэй.

ОХУ, Украины нөхцөл байдал Европ тивийн орнуудын аюулгүй байдалд заналхийлэл учруулж байна.Уг явдлаас хойш хүмүүсийн НАТО-г харах үзэл бодол өөрчлөгдсөн. Түүхэндээ анх удаа Финландын ард түмний олонх нь НАТО-д элсэх шийдвэрийг дэмжиж байна. Мөн бид НАТО-д элсэн орохоор төлөвлөсөн Швед улсын удирдлагуудтай холбогдож санал солилцсон" гэжээ. 

Хэрвээ Финланд улс НАТО-д элсвэл тус холбооны 31 дэх гишүүн орон болох юм. 

Хаха 3 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 5