Т.Даваасамбуу


Гурван сарын дотор 3.8 сая хүн Оросоос гарчээ

hi

   ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны (ФСБ) мэдээлснээр, 2022 оны эхний гурван сард 3.8 сая гаруй орос хүн эх орноо орхин гарсан байна. Энэ оны эхний 1-3-р сарын хооронд нийт 3.880.679 орос хүн ажил, бизнес, аялал жуулчлал, хувийн шалтгаанаар хилийн дээс алхжээ. ОХУ хоёрдугаар сарын 24-нд Украин руу довтолсны дараа хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудыг зорих оросуудын тоо эрс нэмэгдсэн байна. Эдгээр оросуудын хэд нь эх орондоо буцаж ирсэн нь тодорхойгүй байна. Холбооны аюулгүй байдлын мэдээлснээр, Гүрж 2022 оны эхний улиралд 38.281 орос иргэнийг хүлээн авсан нь өнгөрсөн оны мөн үед хүлээн авсан 8504 оросоос бараг тав дахин олон байгаа аж. Тажикистанд мөн өнгөрсөн жилийнхээс тав дахин олон орос хүн очсон байна. Тухайлбал, 2021 оны нэгээс гуравдугаар сар хүртэл 8857 орос хүн ирж байсан бол энэ оны нэгээс гуравдугаар сар хүртэлх хугацаанд 40.054 орос хүн ирсэн байна.

Хаха 1 0 Таалагдсан 1 Гунигтай 0 Нүдний булай 1 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0