Т.Даваасамбуу


Сэр Ричард: Сувилалд хэвтүүлэх нь Путинийг төрийн эргэлт хийлгүйгээр огцруулах арга

hi

  Их Британийн Тагнуулын газрын дарга асан Сэр Ричард Дирлов ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг ирэх жил гэхэд эрх мэдлээсээ бууна гэсэн таамаг дэвшүүлжээ. Сэр Ричард Дирлов 1999-2004 онд Их Британийн MI6 гэгддэг Тагнуулын нууц албаны даргаар ажиллаж байсан. Тэрбээр “One Decision” подкаст нэвтрүүлгийн үеэр Путиний талаар "Би 2023 он гэхэд түүнийг алга болно гэж бодож байна. Хэрвээ тэр сувиллын газарт очвол Оросын бусад удирдагчийн хувиар гарч ирэхгүй байх. Магадгүй сувилалд хэвтүүлэх нь Путинийг төрийн эргэлт хийлгүйгээр огцруулах арга зам болох болно” гэжээ. “Bellingcat”-ын Оросын аюулгүй байдлын шинжээч Кристо Грозев өнгөрсөн долоо хоногт Кремлийн аюулгүй байдлын дээд албан тушаалтнууд Украины дайн хяналтаас гарсан бөгөөд Путин эрх мэдлээ алдаж байна гэж үзэж буй талаар мөн онцолсон байна. Украины Цэргийн тагнуулын дарга, хошууч генерал Кирило Буданов өнгөрсөн долоо хоногт “Sky News” телевизэд өгсөн ярилцлагадаа “Путиний сэтгэл зүй, бие махбодийн байдал маш муу байгаа” хэмээжээ. Тэрбээр мөн “Украин ялна. Дайн оны эцэс гэхэд дуусна" гэжээ. Түүнчлэн Дирлов Оросын удирдлагуудад халаа сэлгээ хийх төлөвлөгөө байхгүй гэж мэдэгдсэн ч Путинийг орлох өндөр магадлалтай хүн бол Оросын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев гэжээ.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 1 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0