Т.Даваасамбуу


Хүнс, эрчим хүчний салбарын тэрбумтнуудын хөрөнгө 453 ам.доллароор өсжээ

hi

    Украины дайнаас үүдэлтэйгээр эрчим хүч, түүхий эдийн үнийн огцом өссөний улмаас хүнс, эрчим хүчний салбарын тэрбумтнуудын хөрөнгө сүүлийн хоёр жилийн хугацаанд 453 тэрбум ам.доллароор өссөн талаар Оксфам байгууллагын тайланд дурджээ. Швейцарийн Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн форумд оролцох үеэрээ тус байгууллага хүнсний бүтээгдэхүүний үнэ огцом өссөн нь ердөө 24 сарын дотор 62 хүнсний салбарын тэрбумтаныг бий болгосон талаар мэдээлжээ. Сүүлийн нэг жилийн хугацаанд хүнсний бүтээгдэхүүний үнэ дунджаар 30 гаруй хувиар өссөн нь 263 сая гаруй хүнийг ядуурал руу түлхэхээр байгаа ажээ. Энэ тоо нь Их Британи, Франц, Герман, Испанийн нийт хүн амын тоотой тэнцэх бөгөөд жилийн эцэс гэхэд өдөрт 1.90 ам.доллароос бага орлоготой хүмүүсийн тоо 860 саяд хүрэхээр байгаа аж. Оксфамын гүйцэтгэх захирал Дэнни Срискандаражах "Дэлхийн супер баячуудын хөрөнгө хүнсний бүтээгдэхүүн, эрчим хүчний үнэ огцом өссөнөөс болон Африкийн хүмүүс өлсгөлөнд нэрвэгдэн үхэж буйгаас үүдэлтэйгээр өсөж байгаа нь ёс суртахууны хувьд байж боломгүй” гэжээ. Оксфамын зүгээс Давост хуралдаж буй дэлхийн удирдагчдад хандан сүүлийн 20 гаруй жилийн хугацаан дахь хэт ядуурлын хамгийн том өсөлтийг даван туулахад туслахын тулд хэт баячуудаас авч буй баялгийн татварыг нэмэгдүүлэхийг уриалсан байна. Оксфам мөн хэт их баялаг, монополь эрх мэдлийг хазаарлах баялгийн байнгын татварыг нэвтрүүлэхийг уриалснаас гадна саятнуудын жилийн татварыг хоёр хувиас эхэлж, тэрбумтнуудынхыг таван хувь хүртэл болгох санаачилга дэвшүүлсэн байна. Ингэснээр 2.5 триллион ам.долларын орлого олох боломжтой гэжээ. Энэ нь 2.3 тэрбум хүнийг ядуурлаас ангижруулж, дэлхий дахиныг хангалттай вакцинжуулж, бага, дунд орлоготой улс орнуудад амьдарч буй хүн бүрд эрүүл мэнд, нийгмийн хамгааллыг бүхэлд нь хүргэхэд хангалттай” гэж Оксфам мэдэгдэв.

Хаха 0 1 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0