Т.Даваасамбуу


Саудын Араб 500 метр өндөртэй дэлхийн хамгийн өндөр барилга барина

hi

   Саудын Араб улс Неом хэмээх 500 тэрбум ам.долларын өртөгтэй цоо шинэ бүтээн байгуулалтын нэг хэсэг болгон тус улсын хүн ам ихтэй хэсэгт дэлхийн хамгийн өндөр барилгуудыг барихаар төлөвлөж байгаа ажээ. Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж, удирдагч Мохаммед бин Салманы санаачилсан Неом төслийн хүрээнд 500 метр (1640 фут) өндөртэй хоёр тэнгэр баганадсан барилгыг барихаар зорьж байгаа бөгөөд хэвтээ чиглэлд хэдэн арван миль үргэлжлэх гэнэ. 2017 онд зарласан Неом төсөл нь тус улсын алслагдсан бүс нутгийг хотын өндөр технологижсон хагас автономит муж болгон хувиргах ханхүү Мохаммедын төлөвлөгөөний нэг хэсэг юм. Неомын гол онцлог нь машингүй шугаман хотыг байгуулах бөгөөд 200 тэрбум ам.доллар зарцуулж магадгүй гэж ханхүү өнгөрсөн жил мэдэгдэж байсан.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 1 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0