Т.Даваасамбуу


Бүтээгдэхүүний хомсдолын улмаас ресторанууд зарим хоолоо цэснээсээ хасаж эхэлжээ

hi

   Сүүлийн хэдэн сарын хугацаанд хоол хүнсний үнэ өсөж эсвэл олоход ер бусын хэцүү болоод байгаа билээ. Асуудал нь цаг агаарын тааламжгүй байдал, цар тахал, геополитикийн хурцадмал байдал болон дэлхийн нийлүүлэлтийн гинжин хэлхээтэй холбоотой. Германд шар айрагны лонхны хомсдолд орж байгаа юм. Учир нь, Украин шар айраг үйлдвэрлэгчдийг шилээр хангадаг. АНУ-д тариаланчид эрдэнэ шишээс татгалзаж, илүү ашигтай үр тариа тарихаар төлөвлөж байгаа тул попкорн хомсдож эхэлжээ. Австралид шанцайны ургамал хомсдсоны улмаас KFC бургерэндээ байцаа хийхээр болжээ. Их Британид улаан лооль хомсодсоны улмаас McDonald's улаан лоолийг хоёр биш нэг зүсмээр хийх болжээ. Үүний зэрэгцээ Сингапурын KFC ресторанууд шарсан төмсийг вафлиар сольсон байна. Бүтээгдэхүүний хомсдол Японд ч нөлөөлж, хоолны газрууд зарим хоолыг цэснээсээ хасахад хүргэв. “Coupa Software”-ийн ханган нийлүүлэлтийн сүлжээний стратеги хариуцсан дэд ерөнхийлөгч Мадхав Дурбха бизнесийн эрхлэгчид хаанаас бүтээгдэхүүн үйлдвэрлэж, эх үүсвэртэй болохоо дахин бодох хэрэгтэй гэжээ.

Хаха 1 1 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0