Т.Даваасамбуу


БНСУ-д сармагчны цэцэг өвчний хоёр сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

hi

    БНСУ-д сармагчны цэцэг өвчний анхны сэжигтэй тохиолдлууд илэрсэн талаар тус улсын эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчид мэдээлжээ. Солонгосын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, хоёр сэжигтэй тохиолдол мягмар гарагт илэрсэн бөгөөд нарийвчилсан шинжилгээнүүдийг үргэлжлүүлэн хийж байгаа аж. сэжигтэй тохиолдлын нэг нь Сөүл хотын баруун хэсэгт орших Инчон хотын Инчон эрүүл мэндийн төвд эмчлүүлж байгаа юм байна. Тухайн хүн Инчоны олон улсын нисэх онгоцны буудлаар дамжин өөр улсаас ирэхдээ халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн хэмээн мэдэгджээ. БНСУ нь сармагчны цэцэг өвчнийг хоёрдугаар төвшний халдварт өвчний ангилалд албан ёсоор бүртгэж, коронавирус, холер, салхин цэцэг зэрэг бусад 22 нэр төрлийн халдварт өвчинтэй нэг ангилалд оруулсан билээ. Төв, Баруун Африкийн орнуудад түлхүү бүртгэгддэг байсан сармагчны цэцэг өвчнөөр халдварласан тохиолдолд халуурах, арьсан дээр тууралт гарах зэрэг шинж тэмдэг илэрдэг.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0