Т.Даваасамбуу


Европ ногоон эрчим хүчээс бохир түлш рүү шилжлээ

hi

   Европын холбооны орны хэд хэдэн улс байгалийн хийн хэрэглээгээ бууруулж, нүүрсээр ажилладаг цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийг сэргээх зорилгоор төлөвлөгөө хэрэгжүүлж эхэлсэн талаар “Business Insider” онцолжээ. Энэ долоо хоногт Герман, Австри, Нидерланд улс ирэх өвөл нүүрлэх эрчим хүчний хямралыг нүүрсээр ажилладаг цахилгаан станцын тусламжаар л даван туулна гэж мэдэгдсэн. Германы дэд Канцлер бөгөөд Эдийн засгийн сайд Роберт Хабек тус улс нүүрсний цахилгаан станцуудыг дахин ажиллуулах “гашуун” шийдвэр гаргасан гэж мэдэгдэв. Тэрбээр "Гэхдээ бид үүнийг хийхгүй бол жилийн эцсээр өвлийн улиралд байдал хүндрэх эрсдэлтэй. Дараа нь бид улс төрийн түвшинд шантаажлуулах магадлалтай" хэмээжээ. Австри улс мөн онцгой байдлын үед хийн түлшээр ажилладаг цахилгаан станцаа нүүрсээр ажиллуулна гэж мэдэгдсэн бол Нидерланд нүүрснээс эрчим хүч үйлдвэрлэхэд тогтоогоод байсан хязгаарлалтаа цуцалжээ. Мөн Италийн нүүрсээр ажилладаг цахилгаан станцууд сүүлийн хэдэн сарын хугацаанд нүүрсээ нөөцөлж байгаа тухай мэдээллүүд гарч байна. Итали улс ч эрчим хүчний салбарт бэлэн байдал зарлахаар хэлэлцэж байгаа тухай Ройтерс агентлаг мэдээлжээ. Европ ногоон эрчим хүч ээс бохир түлш рүү шилжиж буй нь тус холбооны томоохон нийлүүлэгч Оросын Газпром өнгөрсөн долоо хоногт "Хойд урсгал" хоолойн нийлүүлэлтээ 60 хувиар бууруулсантай холбоотой.

Хаха 0 1 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0