Т.Даваасамбуу


Орхигдсон ачааны машинаас 46 хүний цогцос олджээ

hi

  АНУ-ын Техас мужийн Сан-Антонио хотын захад орхигдсон ачааны машинаас 46 цогцос олджээ. Түүнчлэн амьд үлдсэн 16 хүн, түүний дотор дөрвөн хүүхэд эмнэлэгт хүргэсэн байна. АНУ-Мексикийн хилээс 250 км (150 миль) зайд оршдог Сан Антонио хот нь хүн хууль бусаар хил давуулагчдын дамжин өнгөрөх гол зам юм. Хүний наймаачид бичиг баримтгүй цагаачдыг АНУ руу нэвтрүүлэхээр ачааны машинаар тээвэрлэдэг. Сан Антонио хотын захирагч Рон Ниренберг "Тэд илүү сайн амьдралыг хайж байсан байх.Энэ бол эмгэнэлт явдал" гэсэн байна. Сан Антониогийн гал түймрийн албаны дарга Чарльз Худ машины агааржуулагч ажиллахгүй, дотор нь ундны ус ч байхгүй байсан талаарг ярьжээ. Мексикийн Гадаад хэргийн сайд Марсело Эбрардын мэдэгдснээр эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсийн дунд Гватемал улсын хоёр иргэн байна. Бусад хохирогчид ямар улсын иргэн байсан нь тодорхойгүй байна. Мөрдөн байцаалтын ажиллагааг холбооны агентуудад шилжүүлээд байгаа аж.

Хаха 10 2 Таалагдсан 8 Гунигтай 33 Нүдний булай 40 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1