Т.Даваасамбуу


Антонио Гутерриш ирэх жил хүнсний аюулгүй байдал улам дордоно гэв

hi

    НҮБ-ын тэргүүн баасан гарагт дэлхий даяар хүнсний хомсдол нэмэгдэж дэлхий дахин сүйрэлтэй нүүр тулж байгааг анхааруулав. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Украины дайн уур амьсгалын өөрчлөлт, коронавирусийн цар тахал, тэгш бус байдлын улмаас үүссэн нөхцөл байдал олон зуун сая хүнийг өмнө байгаагүй өлсгөлөнгийн хямрал руу түлхэж байгааг анхааруулсан байна. Тэрбээр Берлинд цугларсан хөгжиж буй орнуудын албан тушаалтнуудад хандан тавьсан видео илгээлтдээ “2022 онд олон орон өлсгөлөн зарлах бодит эрсдэл бий. 2023 он үүнээс ч дор байж магадгүй. Дэлхий даяар тариаланчид бордоо, эрчим хүчний үнийн өсөлтийг даван туулахын төлөө тэмцэж байгаа энэ үед Ази, Африк, Америк даяар ургац хураалт буурах болно. Энэ жилийн хүнсний хүртээмжийн асуудал ирэх жилийн дэлхийн хүнсний хомсдол болж магадгүй” гэжээ. НҮБ-ын хэлэлцээчид Украинд хүнс экспортлох, тэр дундаа Хар тэнгисээр дамжуулан хүнс экспортлох, Орос улс дэлхийн зах зээлд хүнсний бүтээгдэхүүн, бордоог ямар ч хязгаарлалтгүйгээр гаргах боломжийг олгох хэлэлцэж байгаа юм. Мөн тэрбээр ядуу буурай орнуудын эдийн засгийг тогтвортой байлгахын тулд өрийг хөнгөвчлөх, дэлхийн хүнсний зах зээлийг тогтворжуулахад хувийн хэвшлийнхэн туслахыг уриалав. Берлиний уулзалтыг зохион байгуулагч ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Анналена Баербок Орос Украиныг эзлэн түрэмгийлсэнтэй холбогдуулан тавьсан барууны хориг арга хэмжээг хүнсний хомсдолд хүргэсэн гэсэн Москвагийн мэдэгдлийг үндэслэлгүй гэжээ. Гутерришийн хэлснээр дэлхий даяар өсөн нэмэгдэж буй өлсгөлөнгийн хямралд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байгаа аж. Түүнчлэн Баербок "Оросын Украины эсрэг хийсэн дайралт нь давалгааг цунами болгон хувиргасан" гэжээ.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0