М. Учрал


Жэжү арал руу явсан 126 Монгол иргэний 23 нь ор сураггүй болжээ

hi

Монгол Улсын Засгийн газар аялал жуулчлалыг сэргээх үүднээс Монгол Улсад жуулчлах зорилгоор 90 хүртэл хоногийн хугацаанд зорчих Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэдийг 2022 оны зургадугаар сарын 1-нээс 2024 оны арван хоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл Монгол Улсын визийн шаардлагаас чөлөөлсөн билээ. Харин БНСУ-ын Засгийн газраас Жэжү, Яньяны олон улсын нисэх буудлаар Монгол, Вьетнам, Филиппин, Индонезийн иргэдийг 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчих эрх олгохоор болсон.

Тэгвэл энэ зургаадугаар сарын 22-ны өдөр дөрвөн шөнө таван өдрийн аяллаар БНСУ-ын Жэжү арал руу явсан 126 Монгол иргэний 23 нь ор сураггүй алга болсон талаар тус улсын хэвлэл мэдээллийн MBCnews онцолжээ. Одоогоор 101 иргэн нь Монгол руу буцсан бол хоёр иргэн коронавирусийн халдвар авч Жэжүд тусгаарлагдаж, сураггүй алга болсон иргэдийг Жэжүгийн цагдаагийн газраас эрэн сурвалжилж байгаа аж.

Уг асуудлаар ГХЯ-наас тодруулахад "Солонгосын талаас албан ёсоор манайд мэдэгдсэн зүйл байхгүй. Манай иргэд нэг сарын хугацаанд Жэжүд визгүй зорчих эрхтэй, энэ хүмүүс 06-р сарын 22-нд очсон, 07-р сарын 21-нд визгүй зорчих хугацаа нь дуусна. Тиймээс визны зөрчилтэй гэж үзэхэд арай эрт байна" гэлээ.

Хаха 7 2 Таалагдсан 7 Гунигтай 3 Нүдний булай 4 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0