С.Туул


Хятад улс Тайванийн хоолойд цэргийн сургуулилалт зохион байгуулжээ

hi

Хятадын батлан хамгаалах яам Пелосигийн айлчлалыг цуцлахыг Вашингтонд анхааруулсныхаа дараа Тайванийн хоолойд цэргийн сургуулилалт зохион байгуулжээ.

Уг цэргийн сургуулилт нь Бямба гарагийн өглөөний 8:00 цагаас оройн 9:00 цаг хүртэл үргэлжилсэн бөгөөд Тайвань арлаас хоолойгоор тусгаарлагддаг Хятадын Фужянь мужийн эргээс холгүй орших Пиньтан аралд зохион байгуулагджээ.
Түүнчлэн сүүлийн үед Хятадын Ардын Чөлөөлөх Армийн сөнөөгч болон бөмбөгдөгч онгоцнууд Тайвань арлын орчимд нислэг үйлдэх нь улам бүр нэмэгдэж, цэргийн ажиллагаа нь идэвхжиж байгаа аж.

АНУ-ын конгрессын төлөөлөгчдийн танхимын спикер Нэнси Пелоси ирэх долоо хоногт Тайваньд айлчилж болзошгүй байгаа бөгөөд уг асуудал Америк-Хятадын харилцааг хурцатгаж байгаа юм. Өнгөрсөн Пүрэв гарагт хоёр орны төрийн тэргүүнүүд утсаар ярих үеэр Ши Жиньпин “галаар тоглохгүй” байхыг Жо Байденд анхааруулсан байна. 

Нэнси Пелоси Ази тивд хийх айлчлалынхаа хүрээнд Япон, Индонез, Сингапур улсуудад саатах ба Тайваньд очих эсэх нь тодорхойгүй байна. Хэрэв Тайваньд айлчилбал 1997 оноос хойш тус аралд хөл тавьсан АНУ-ын төрийн хамгийн өндөр албан тушаалтан болох юм.

Хаха 2 0 Таалагдсан 0 Гунигтай 1 Нүдний булай 1 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0