М. Учрал


Ненси Пелоси БНХАУ-ын анхааруулгыг үл тоон Тайваньд газардлаа

hi

АНУ-ын Конгрессын тэргүүн Ненси Пелоси, дагалдан яваа бусад гишүүдийн хамт 22:42 минутад Тайванд газардлаа. 

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын спикер 25 жилийн дараа анх удаа Тайваньд айлчилж байна. Ненси Пелоси Тайваньд айлчлахгүй гэдгээ өөрийн сошиал хуудсаараа мэдэгдсэн ч өнөөдөр БНХАУ-ын сануулгыг үл харгалзан айлчлалаа хийж байгаа аж. 

БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лицян: "Пелоси Тайваньд айлчилж, тэнд хөл тавих юм бол энэ нь Хятадын дотоод бодлогод маш бүдүүлгээр, хөндлөнгөөс оролцсон хэрэг болох тул Хятадын Ардын чөлөөлөх арми хэзээ ч зүгээр хараад суухгүй" гэдгээ мэдэгдээд байсан юм. 

 

Хаха 17 3 Таалагдсан 3 Гунигтай 6 Нүдний булай 5 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 2