Т.Даваасамбуу


Дафидд Фел:Хятад Пелосигийн айлчлалтай холбоотойгоор шийтгэх хүмүүс, компаниудыг хайж байна

hi

     Нэнси Пелосид Тайваньд зарцуулах цаг тийм ч их байсангүй. Харин тэрбээр айлчлалын үеэр дэлхийн хамгийн том чип үйлдвэрлэгч Тайванийн хагас дамжуулагч үйлдвэрлэлийн компанийн (TSMC) дарга Марк Лютэй уулзсан байна. TSMC бол 426 тэрбум ам.долларын зах зээлийн үнэлгээтэй дэлхийн хамгийн үнэ цэнэтэй хагас дамжуулагч үйлдвэрлэгч компани юм. Тус компани нь дэлхийн хамгийн сүүлийн үеийн чипүүдийг үйлдвэрлэдэг бөгөөд америкчуудын iPhone, эмнэлгийн хэрэгсэл, сөнөөгч онгоцоо бүтээхэд ашигладаг хагас дамжуулагчийг үйлдвэрлэдэг. Уулзалтын үеэр Лю Пелоси нар АНУ-ын саяхан баталсан CHIPS болон Шинжлэх ухааны тухай хуулийн талаар хэлэлцсэн талаар Тайваний хэвлэлүүд мэдээлжээ. “Morningstar”-ын хөрөнгийн шинжээч Феликс Ли “Лю, Пелоси нарын уулзалт нь дэлхийн хамгийн алдартай чип үйлдвэрлэгч, хамгийн том эдийн засаг аль хэдийн харилцаагаа бэхжүүлж эхэлснийг харуулж байна” гэжээ. АНУ бол TSMC-ийн хамгийн том зах зээл бөгөөд АНУ-ын худалдан авагчид өнгөрсөн онд TSMC-ийн нийт борлуулалтын 64 хувийг бүрдүүлсэн нь хоёр жилийн өмнөхөөс 60 хувиар өссөн байна. TSMC чипээ Америкийн технологийн аварга Apple-д худалдсанаар өнгөрсөн жилийн орлогынхоо дөрөвний нэгийг бүрдүүлсэн байна. Лондоны их сургуулийн Дорно дахин судлалын сургуулийн (SOAS) профессор Дафидд Фел, "Хятад Пелосигийн айлчлалтай холбоотойгоор шийтгэх хүмүүс, компаниудыг хайж байна. Пелосигийн айлчлал Хятад, АНУ-ын ашиг сонирхлыг дэнсэлж ажилласаар ирсэн Тайваний корпорацуудыг шахаж, аль нэг талыг сонгоход хүргэж байна. TSMC сонголтоо хийсэн бололтой. TSMC сүүлийн жилүүдэд Хятадаас олох орлогоос хамаарах нь багассан. Хятадын зах зээл TSMC-ийн орлогын 10 хувийг бүрдүүлдэг бөгөөд хоёр жилийн өмнөхөөс 20 хувиар буурсан” гэжээ. Пелосигийн айлчлал TSMC-ийн Хятад дахь бизнесийг сүйрүүлж болзошгүй гэсэн гэдгийг шинжээчид анхааруулж байна. Хэдийгээр Хятад дахь TSMC-ийн зах зээл багассан ч хоёр тал бие биенээсээ хамааралтай хэвээр байна ажиглагчид үзэж байна.

Хаха 1 1 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0