Пелосигийн айлчлал Хятад, АНУ-ын хоорондох цэргийн сөргөлдөөний эхлэл болох уу

hi

    Сүүлийн жилүүдэд Хятад улс Тайваньд үзүүлэх шахалтаа нэмэгдүүлсэн. Жишээлбэл, арлын ойролцоо улам олон сөнөөгч онгоц илгээсэн. Тухайлбал, 2021 онд л гэхэд өмнөх оныхоос хоёр дахин олон сөнөөгч онгоц илгээжээ. Пелосигийн айлчлалын өмнө Хятад улс түүний айлчлалыг болиулахын тулд олон арга хэмжээ авсан. Гэхдээ Пелоси ямар ч байсан тус аралд айлчилсан нь тайванчуудад Хятадтай харилцаа хурцадвал АНУ Тайванийн талд байх болно гэсэн чухал дохио болсон.  Пелосигийн ачаар дэлхий дахин Тайвань хаана байдаг ямар ээдрээтэй нөхцөл байдалд байгааг мэдсэн гэж хэлж болно. Эцсийн эцэст тайваньчууд гадаадад айлчлахдаа Тайланд биш Тайваниас ирсэн гэдгээ удаа дараа тайлбарлах шаардлагагүй боллоо. Гэсэн хэдий ч Пелосигийн айлчлал Хятадын дургүйцлийг хүргэсэн нь бас үнэн юм. Тайванийн асуудал бол одоохондоо шийдэгдэхгүй байгаа царцсан мөргөлдөөн юм. Хэрэв Тайвань тусгаар тогтнолоо албан ёсоор зарлавал Бээжин шууд дайн зарлах болно. Улс төр судлаач Эберхард Сандшнайдер "Хэрэв царцсан зөрчилдөөнийг шийдвэрлэх арга зам байхгүй тохиолдолд зөрчилдөөнийг гэсгээхгүйн тулд бүх зүйлийг хийх хэрэгтэй" гэж хэлсэн байдаг. Гэвч Нэнси Пелосигийн айлчлал яг эсрэгээрээ болж байна. Хэзээ нэгэн цагт түүхчид Пелосигийн айлчлалыг хэрхэн дүгнэх нь ойрын өдрүүд, долоо хоногт өрнөх үйл явдлуудаас юуны түрүүнд хамаарах байх. Хятадын цэргийн маневруудын цар хүрээ урьд өмнө нь харж байгаагүйгээр эрчимжиж байгаа ч шинжээчид мөргөлдөөн болно гэж үзэхгүй байна. Цэргийн сургуулилалтаар Бээжин өөрийн санаагаа бүрэн тодорхой илэрхийлсэн гэж үзвэл байдал дахин намжина гэж олон хүн таамаглаж байна. Гэхдээ энэ удаагийн айлчлал нь цөмийн хоёр гүрэн болох Хятад, АНУ-ын хоорондох цэргийн сөргөлдөөний эхлэл болох талтай.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 1 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1