Т.Даваасамбуу


ОУВС:Дэлхийн эдийн засаг даяарчлагдах эрсдэлтэй тулгараад байна

hi

    ОХУ-ын Украинд явуулж буй цэргийн ажиллагаа, улмаар Москвад тавьсан барууны хориг арга хэмжээ нь дэлхийн эдийн засгийг геополитикийн хуваагдал руу түлхэж болзошгүй талаар ОУВС долоодугаар сарын 26-нд нийтэлсэн тайландаа анхааруулжээ. "Дунд хугацааны хэтийн төлөвийн ноцтой эрсдэл бол Украины дайн бөгөөд дэлхийн эдийн засгийг өөр өөр технологийн стандарт, хил дамнасан төлбөрийн систем бүхий геополитикийн блокуудад хуваахад хувь нэмэр оруулах болно" гэж тайланд дурджээ. ОУВС-гийн үзэж байгаагаар ийм хуваагдал нь дэлхийн хамтын нийгэмлэг дэлхий дахинд тулгамдсан асуудлыг хамтран шийдвэрлэхэд саад болох ажээ. Түүнчлэн ОУВС ОХУ-ын эсрэг улам чангаруулж буй хориг арга хэмжээ нь эцсийн дүндээ Оросын газрын тосоо дэлхийн зах зээлд экспортлох хэмжээг бууруулахаас гадна Европ руу экспортлох хэмжээг "тэг болгон бууруулна" гэж таамаглажээ. Үүний дүнд дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ өсөж, мөнгө санхүүгийн байдал чангарч энэ бараг бүх улс оронд янз бүрийн хэмжээгээр нөлөөлнө гэдгийг ОУВС тодотгожээ.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1