Т.Даваасамбуу


Нүүрсээр ажилладаг цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл 2021 онд дээд хэмжээндээ хүрчээ

hi

    Цахилгаан эрчим хүчний эрэлт хэрэгцээ болон хийн үнийн өсөлтийн улмаас дэлхийн нүүрсээр ажилладаг цахилгаан үүсгүүрүүд урьд өмнөхөөсөө илүү их эрчим хүч үйлдвэрлэж эхлээд байна. Дэлхийн нүүрсний цахилгаан үүсгүүрүүд 2021 онд 10.244 тераватт-цаг (ТВт/цаг) цахилгаан үйлдвэрлэж, 2018 онд тогтоосон 10.098 ТВт/цагийн дээд амжилтыг даваад байгаа ажээ. Орос Украин руу довтолсны дараа АНУ, Европын холбооны Москвагийн эсрэг хориг арга хэмжээ авсны дараа Европ, Азийн генераторууд хийн хэрэглээг багасгаснаар 2022 онд нүүрсээр цахилгаан үйлдвэрлэх нь огцом өсөөд байна. Дэлхийн нүүрсний олборлолт 2012-2014 онд жилд 8.1-8.2 сая байсан бол 2021 онд 8.173 сая тонн болжээ. Дэлхийн нийт үйлдвэрлэлийн нүүрсний эзлэх хувь 2013 онд 40.8 хувьд хүрч байсан бол 2021 онд 36.0 хувь болж 10 жилийн өмнөхтэй дөхөж очсон байна. Гэхдээ цахилгаан эрчим хүчний эрэлтийн асар их өсөлт (жилд 2.5 хувь) нь үйлдвэрлэлийн бүх эх үүсвэрийн эрэлт хэрэгцээг нэмэгдүүлсэн.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0