Т.Даваасамбуу


"Joker"-ийн хоёрдугаар анги 2024 оны аравдугаар сард нээлтээ хийнэ

hi

    Найруулагч Тодд Филиппс найруулж, жүжигчин Хоакин Феникс гол дүрийг нь бүтээсэн "Joker"-ийн хоёрдугаар анги гарахаар болсон мэдээ өнгөрсөн тавдугаар сард цацагдсан билээ. 2019 онд гарсан "Joker" нь "R" буюу насанд хүрэгчдийн ангилалд хамгийн их орлого олсон бөгөөд дэлхий даяар 1.7 тэрбум ам.долларын ашиг олсон. Хоакин Феникс Оскарын "Шилдэг эрэгтэй гол дүр"-ийн шагналыг хүртэж, хөгжмийн зохиолч Хильдур Гуднадоуттир "Joker" киноны хөгжмөөрөө мөн Оскарын эзэн болсон. Хүмүүсийг хамгийн ихээр гайхшруулсан зүйл нь хоёрдугаар анги нь мюзикл хэлбэрээр хийгдэх болсон тухай мэдээ юм. Мөн дуучин, жүжигчин Лэйди Гагаг тус кинонд тоглохоор болсон тухай мэдээ байлаа. Учир нь, дараагийн ангид Харли Квинн орж ирэх шум гараад буй. "Deadline" сайтын мэдээлснээр “Joker: Folie A Deux” кино 2024 оны аравдугаар сарын 4-нд нээлтээ хийх гэнэ.

Хаха 0 1 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0