
Орос улс Украин руу довтолж, дэлхий нийтийг цочирдуулснаас хойш зургаан сар болж байна. Орос Украиныг богино хугацаанд эзлэн авахаар бэлдэж байсан гэж олон нийт таамаглаж байсан ч Владимир Зеленскийгийн барууны талыг баримтлагч Засгийн газрыг хурдан түлхэн унагаах итгэл удалгүй алга болов. Зургаан сарын дараа шинжээчид мөргөлдөөн нь дүрвэгчдийн урсгалыг бий болгосон удаан үргэлжилсэн дайн болно гэх таамгийг дэвшүүлж байна. Хоёрдугаар сарын 24-нд эхэлсэн бүрэн хэмжээний довтолгооноос хойш нэг сарын дараа Украины нийслэл Киев рүү хойд, зүүн, өмнөд талаас нэгэн зэрэг довтолсон ч энэ нь Украины хатуу эсэргүүцэлтэй тулгарсан. Оросын армийн эсрэг Украины довтолгооны тоо нэмэгдэж байгаа бөгөөд энэ нь өмнөд хэсэгт алдагдсан газар нутгаа эргүүлэн авахын тулд хийж буй Киевийн довтолгооны эхлэл байж магадгүй юм. Москва, Киевийн хооронд байгуулсан НҮБ-Туркийн зуучлалын гэрээний дагуу Украины боомтуудаас үр тарианы экспортын тээвэрлэлтийг сэргээх боломжтой болсон. Түүнчлэн энэхүү хэлэлцээр нь Оросыг хэдэн сар үргэлжлүүлсэн бүслэлтээ зогсооход хүргэсэн. Лондонд төвтэй “Royal United Services Institute”-ийн геополитикийн шинжээч Сэм Рамани “Дайны эхний сард Оросын бэхлэлт сайн байсан. Тэд Херсоныг маш хурдан эзэлж, Запорожжийн гуравны хоёрыг эзлээд байсан. Хар тэнгисийн эрэг бүхэлдээ бараг л тэдний мэдэлд байв. Тэд Украины үр тариа болон бусад бүтээгдэхүүний экспортыг хааж байсан. Одоо гэхдээ бүхэлдээ эргээд байна” гэжээ.