
Орос, Монголын худалдааны эргэлт нэмэгдэж, эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжиж байна гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэтэй уулзахдаа мэдэгджээ. Тэрбээр "Эдийн засгийн харилцаа хөгжиж, худалдааны эргэлт нэмэгдэж байна. Бид томоохон төслүүдийг хөгжүүлэх сонирхолтой байгаа. Үүний нэг нь Улаанбаатар төмөр зам. Түүнчлэн ашигт малтмал, металл олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бизнесүүдийг хөгжүүлэх сонирхол байна" гэжээ. Мөн Орос, Монголын харилцаа гүн гүнзгий замтай, сайн түүхтэй гэж Ерөнхийлөгч хэлэв. Хоёр улс өнгөрсөн онд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэсэн. Түүнчлэн Путин "Бид хүмүүнлэгийн салбарт үргэлж өргөн цар хүрээтэй хамтын ажиллагаатай байдаг. Орос, Монголын харилцааны түвшин, мөн чанарт бид сэтгэл хангалуун байна" гэжээ.