Т.Даваасамбуу


ДЭМБ: Цар тахал удахгүй дуусаж магадгүй

hi

    Дэлхий даяар КОВИД-19-ийн улмаас нас барсан хүний тоо өнгөрсөн долоо хоногт буурч, 2020 оны гуравдугаар сараас хойших хамгийн доод түвшинд хүрсэнтэй холбоотойгоор цар тахал ойрын ирээдүйд дуусаж магадгүй гэж ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейюс лхагва гарагт Женевт болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ. Тэрбээр "Өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн КОВИД-19-ийн нас баралтын тоо 2020 оны гуравдугаар сараас хойших хамгийн бага үзүүлэлт. Цар тахлаас бүрэн ангижраагүй ч төгсгөл нь харагдаж байна" гэжээ. Гебрейюс цар тахлын эсрэг тэмцлийг марафон гүйлттэй харьцуулж, "Бид барианы шугамыг харж байна. Гэхдээ одоо гүйлтээ зогсоож болохгүй” хэмээсэн байна. Үүнтэй холбогдуулан тэрбээр дэлхийн хамтын нийгэмлэгийг халдварын тархалтын эсрэг нэмэлт хүчин чармайлт гаргахыг уриалав. "Хэрэв бид энэ боломжийг яг одоо ашиглахгүй бол илүү олон хувилбар, илүү олон нас баралт, илүү их тасалдал, тодорхойгүй байдлын эрсдэлтэй учрах болно. Тиймээс энэ боломжийг ашиглацгаая" гэж ДЭМБ-ын тэргүүн онцолжээ. ДЭМБ-аас тавьсан зорилтод хүрэх зам дахь нэн тэргүүний зорилт буюу улс бүрийн оршин суугчдын 70-аас доошгүй хувийг вакцинжуулах явдал юм. Лхагва гарагт нийтэлсэн ДЭМБ-ын долоо хоног тутмын эпидемиологийн мэдээгээр өнгөрсөн долоо хоногт дэлхий даяар 3.1 сая гаруй хүн халдвар авч, 11 мянга орчим хүн нас баржээ. Халдвар авсан хүний тоо өмнөх долоо хоногтой харьцуулахад 28 хувиар буурч, нас барсан хүний тоо 22 хувиар буурсан байна.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0