Т.Даваасамбуу


Дмитрий Медведев:Барууныхан улс орнуудыг цөмийн зэвсгийн замд хөтөлж байна

hi

  Барууны "хагас ухаантнууд" Москвагийн эсрэг хийсэн “hybrid” дайнаараа улс орнуудыг цөмийн зэвсгийн замд хөтөлж байна гэж ОХУ-ын Ерөнхийлөгч асан Дмитрий Медведев мягмар гарагт “Telegram” сувагтаа бичжээ. Мөргөлдөөнд шууд оролцоогүй мэт дүр эсгэн Украинд эцэс төгсгөлгүй зэвсэг нийлүүлж, дэмжлэг үзүүлэх нь үр дүнд хүрэхгүй гэдгийг Оросын Аюулгүйн зөвлөлийн дэд дарга онцолсон байна. Мягмар гарагт Киевийн танилцуулсан Аюулгүй байдлын баталгаа нь үнэхээр дэлхийн III дайны оршил гэдгийг Медведев мөн тодотгожээ. Тэрбээр “Явцуу сэтгэлгээтэй улстөрчид болон тэдний тэнэг судалгааны төвүүд хундага дарс эргүүлэнгээ шууд дайн хийхгүйгээр бидэнтэй хэрхэн харьцах талаар ярьж байна. Тэд бол боловсролтой тэнэгүүд” гэж бичжээ. НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга асан Андерс Фог Расмуссений удирдлаган дор боловсруулсан "Аюулгүй байдлын гэрээ"-ний саналыг Киев нийтэлсэн нь түүнийг ийм тайлбар хийхэд хүргэжээ. Уг төсөлд АНУ болон түүний холбоотнууд Украины 2014 оноос өмнөх хилийг зэвсэг, сум, санхүүгийн тусламж, сургуулиар баталгаажуулж, Оросын эсрэг хориг арга хэмжээг Киев хүссэн хугацаа хүртэл хэвээр үлдээж, хураагдсан Оросын өмчийг Украинд шилжүүлэн өгөхөөр тусгасан байна.

Хаха 5 4 Таалагдсан 9 Гунигтай 11 Нүдний булай 8 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 4