Т.Даваасамбуу


Буриадаас Монголыг зорих хүмүүсийн урсгал огцом нэмэгджээ

hi

“Буриадаас Монголыг зорих хүмүүсийн урсгал нэмэгдэж, Хиагт олон улсын автозамын боомт Монголыг зорьсон оросуудын хөлд дарагдаад байгаа бөгөөд энэ тоо хурдацтай нэмэгдэж байна” хэмээн Буриадын “Kyakhta Telegram” суваг мэдээлжээ. Оросууд Москвагаас Ташкент, Баку, Бишкек, Астана, Минск руу шууд тасалбар худалдаж авсан талаар Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бичиж байна. Есдүгээр сарын 21-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин иргэдэд хандан үг хэлэхдээ хэсэгчилсэн дайчилгаа зарлаж буйгаа мэдэгдсэн. Энэ мэдэгдлийн дараа гадаад паспортгүй хүн Оросоос хэрхэн гарах, дайчилгаанаас хэрхэн зайлсхийх вэ гэсэн асуултыг “Google”-ээс хайж эхэлжээ.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 2 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0