Т.Даваасамбуу


Билл Клинтон галд автаж буй дэлхийг аврахыг уриалжээ

hi

АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон 2016 оноос хойш анх удаа олон улсын удирдагчдын уулзалт болох Клинтоны Глобал санаачилгыг дахин зохион байгуулах үеэрээ Засгийн газар, бизнес эрхлэгчид, буяны байгууллагууд болон бусад нэр хүндтэй байгууллагуудыг нэгдэж, "галд автаж" байгаа дэлхийд туслахыг уриалсан байна. Даваа гарагт болсон чуулганы нээлтийн үеэр тэрбээр "Хэн нэгэн гарч ирж, ямар нэг сайн зүйл хийх хэрэгтэй" гэжээ. 1993-2001 онд АНУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Клинтон Ассошиэйтед Пресс агентлагт өгсөн ярилцлагадаа "Дэлхий шатаж байна. Гэхдээ бизнес эрхлэгчид, төрийн бус бүлгүүд, засгийн газрууд хамтран ажиллаж эдгээр олон асуудлыг шийдвэрлэхэд туслах боломжтой” гэжээ. Клинтоны Глобал санаачилга буюу CGI нь 2005 онд байгуулагдсан цагаасаа хойш 180 гаруй орны 435 сая гаруй хүнд хүрчээ. Уг санаачилгын хүрээнд   “LeapFrog Investments” фирмийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Эндрю Купер 2030 он гэхэд хөгжиж буй орнуудад 100 сая ажлын байр санал болгож,  25 сая аж ахуйн нэгжийг дэмжихээр төлөвлөж байгаагаа мэдэгдэв. Израилийн “OurCrowd” ДЭМБ-ын сантай хамтран ажиллахаа зарлав.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1