Т.Даваасамбуу


"Iphone14 про", "Iphone pro max"-ийн зах зээлд нийлүүлэх тоо буурна

hi

“Apple" компани, Хятадын Жэнжоу дахь үйлдвэрийнх нь ажил саатаад байгаагийн улмаас сүүлийн шинэ загвар болох "Iphone14 про", "Iphone pro max"-ийн зах зээлд нийлүүлэх тоо буурахаар болсныг мэдэгдлээ. Хятад дахь угсралтын үйлдвэрт нь  цар тахлын улмаас хэсэг хугацааны хөл хорио тогтоосонтой холбоотойгоор ийм нөхцөл байдал үүссэнийг компанийн зүгээс ням гарагт мэдээлсэн байна. Хөл хорионы улмаас ухаалаг утасны үйлдвэрлэл нь мөн түр зогссон байна. Одоогийн байдлаар үйлдвэр үйлдвэрлэлийн хүчин чадлаасаа бага хэмжээнд ажиллаж байна. Тиймээс сүүлийн загварын ухаалаг утас захиалсан хэрэглэгчдэд захиалга нь нэлээд хүлээгдэж байж очихоор байгааг “Apple”-ийнхэн мэдэгдэж байна. Хятадын төвийн бүсийн Жэнжоу хот дахь аж үйлдвэрийн цогцолборт байрлалтай, 200 мянгаад хүнтэй энэ үйлдвэрийн ажилчид бас, ковидын эсрэг хатуу хорио хязгаарлалтад дургүйцэж, олноороо ажлаас гарч байгаа юм байна. 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 66