Т.Даваасамбуу


Дэлхий даяар 1.35 тэрбум хүн сонсголоо алдах эрсдэлтэй тулгараад байна

hi

“BMJ Global Health” сэтгүүлд мягмар гарагт нийтлэгдсэн судалгаанд гар утаснаас болон ерөнхийдөө  хөгжим сонсохдоо мөн  кино, шоуг өсвөр насныхан, залуучууд хэт чанга, удаан сонсох нь элбэг байдаг тухай анхааруулжээ. "Дэлхий даяар 12-34 насны 0.67-1.35 тэрбум хүн  сонсголоо эрсдэлтэй” гэж судалгааны багийн ахлагч Лорен Диллард тодотгожээ. Диллард бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөх, Өмнөд Каролинагийн анагаах ухааны  их сургуулийн докторын дараах судалгааны ажилтан юм. Хэт өндөр дуу чимээнд өртөх нь чихний мэдрэхүйн эсүүд болон бүтцийг ядраахад хүргэдэг гэдгийг  Диллард анхааруулсан байна. Хэрэв энэ нь хэтэрхий удаан үргэлжилбэл сонсгол алдагдах, чих шуугих аюулд хүргэдэг байна. АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвүүд аюулгүй байдлын түвшинг 85 децибелээр хязгаарладаг. Хэрэв та өдөрт  2.5 цагийг ямар нэгэн зүйл сонсож өнгөрөөдөг бол энэ нь ойролцоогоор 92 децибелтэй тэнцэнэ гэж судалгаанд өгүүлжээ. MP3 аудио файлуудыг татаж авсан ухаалаг утсанд залгахад сонсогчид ихэвчлэн 105 децибел хүртэл дуу, чимээг сонгодог бөгөөд 104-112 децибелийн хооронд хэлбэлздэг гэж судалгаанд дурджээ. Өмнөд Африкийн Преториа их сургуулийн аудио судлалын профессор Де Вет Свайнпол "Хөгжим бол насан туршдаа эдлэх бэлэг юм. Гэхдээ хөгжмөөс аюулгүйгээр таашаал авах хэрэгтэй” гэжээ.

 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 2