Х.Амгалан


BTS -ийн Жин ирэх сард цэрэгт явна

hi

K-pop хамтлагийн BTS-ийн хамгийн ахмад гишүүн Жин ирэх сарын 13-нд цэргийн алба хаах гэж байгаа тухай  Өмнөд Солонгосын "Ажу Бизнес Дэйли" сонинд мэдээлжээ. Арванхоёрдугаар сарын 4-нд 30 нас хүрч буй Жинийг бэлтгэлийн баазад таван долоо хоног сургалтад хамрагдсаны дараа аль нэг ангид томилогдоно гэж сонинд бичжээ. Олон жилийн турш цэрэгт явах эсэх нь тодорхойгүй байсан тус бүлэглэл аравдугаар сараас эхлэн  Жингээс эхлээд цэргийн алба хаах тухай мэдэгдсэн. Тус хамтлаг бие даасан уран бүтээлүүдээ хийж эхэлсэн бөгөөд 2025 оноос дахин нэгдэнэ гэж агентлаг нь мэдээлжээ. Өмнөд Солонгосын 18-28 насны хөдөлмөрийн чадвартай бүх эрчүүд 18-21 сар цэргийн алба хаах ёстой. Гэсэн хэдий ч зарим ангилалд Олимп, Азийн Наадмын медальтнууд, зарим тэмцээнээс дээд шагнал хүртсэн сонгодог хөгжимчид, бүжигчид цэргийн албан хаахгүй байж болдог.

Хаха 1 0 Таалагдсан 1 Гунигтай 1 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1