Т.Даваасамбуу


"Тэг КОВИД" бодлогын эсэргүүцсэн жагсаал БНХАУ даяар өрнөж байна

hi

Хятадад КОВИД-той  тэмцэх Засгийн газрын арга хэмжээг эсэргүүцэх нь улам нэмэгдэж, эсэргүүцэгчид улс төрийн шинжтэй, Засгийн газрын эсрэг уриа лоозон барин жагсах болжээ. Өнгөрсөн амралтын өдөр Шанхай хотын гудамжинд олон мянган хүн жагссан бол Бээжин, Нанжин хотын их сургуулиудын оюутнууд жагсаал зохион байгуулсан байна.  Хятадын томоохон хот бөгөөд дэлхийн санхүүгийн төвүүдийн нэг Шанхай хотод болсон жагсаалын үеэр "Ши Жиньпин яв", "Коммунист намынхан яв" хэмээн хашхирч  байжээ. Ийм уриа лоозонгууд нь Хятадын хувьд нэн ховор бөгөөд Засгийн газар болон төрийн тэргүүнийг шууд шүүмжлэх нь эмгэнэлтэйгээр төгсдөг билээ. Гэхдээ саяхан үргэлжилнэ гэж мэдэгдсэн Ши Жиньпиний "Тэг Ковид" бодлогод сэтгэл дундуур байгаа нь улам бүр нэмэгдэж байгааг Засгийн газар ихээхэн дутуу үнэлсэн бололтой гэж ажиглагчид үзэж байна. Шанхай хотод болсон эсэргүүцлийн жагсаалын нэгэн оролцогч “ВВС”-д ярихдаа, хүмүүс гудамжинд цуглахыг хараад ихэд цочирдож, сандарсан хэмээгээд Хятадад ийм цар хүрээтэй эсэргүүцэл гарч байгаа анхны тохиолдол нь энэ гэжээ.  Өөр нэг жагсагч хэлэхдээ, тэд цагдаа нараас жагсаалын талаар ямар сэтгэгдэлтэй байгааг асуухад "та нартай л адил" хэмээн хариулжээ. Гэвч тэд төрийн дүрэмт хувцас өмсдөг тул ажлаа л хийж байна гэж жагсагч хэлсэн байна.  Өрөмч хотод гал түймрийн улмаас амиа алдсан хүмүүсийн дурсгалд зориулсан гэрэл зураг, дүрс бичлэг интернэтэд тавигдсан бөгөөд үүнээс одоогийн эсэргүүцэл эхэлж, Бээжин, Нанжины их сургуулиудын оюутнууд эсэргүүцлийн арга хэмжээ эхлүүлжээ. 

 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0