Т.Даваасамбуу


“Globaltimes”: У.Хүрэлсүхийн айлчлал нь хоёр талын худалдааг ахиулна

hi

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн ням гарагт БНХАУ-д хийж буй төрийн айлчлалаа эхлүүлснээр Хятад, Монголын худалдааны харилцаа улам бэхжиж, шинэ шатанд гарч, хоёр талын хамтын ажиллагааг өргөн хүрээнд авч үзэх төлөвтэй байна гэж Хятадын худалдаачид, шинжээчид үзэж буй талаар  “Globaltimes” мэдээлжээ. Монголоос нүүрс, Хятадаас  бараа бүтээгдэхүүн зэрэг импортлодог  хоёр талын худалдаанд энэ удаагийн айлчлал чухал үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ дэд бүтцийн хамтын ажиллагаа, ялангуяа тээврийн хүчин чадал, хамрах хүрээг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах болно гэж мэргэжилтнүүд үзэж байна. Жилд 500, 600 орчим чингэлэг бүтээгдэхүүн экспортолж, Монголоос  1000 гаруй чингэлэг импортолдог Ли овогтой импорт, экспортын төлөөлөгч "Хятад-Оросын худалдаатай харьцуулахад Хятад, Монголын худалдааны хэмжээ, нэр төрөл тийм ч өргөн цар хүрээг хамардаггүй бөгөөд Хятадын тал ихэвчлэн ган бүтээгдэхүүн, барилгын материал, өдөр тутмын хэрэгцээний бараа бүтээгдэхүүнийг Монголд экспортолж, хариуд нь ноолуур, ноос, өнгөлгөөгүй эрдэнийн чулуу импортолдог" гэв. Ли хэлэхдээ, худалдааг нэмэгдүүлэх асар их орон зай байгаа бөгөөд айлчлал нь хоёр талын худалдааг ахиулна гэж найдаж байгаа аж.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1