Т.Даваасамбуу


Кристалина Георгиева: Эдийн засаг энэ жил хамгийн доод түвшинд хүрч буурна

hi

Олон улсын валютын сангийн тэргүүн Георгиева Швейцарийн Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн форумын үеэр “2023 онд өсөлт удааширна. Бидний таамаглал  2022 онтой харьцуулахад бид хагас хувиар буурна. Гэхдээ сайн мэдээ гэвэл энэ онд эдийн засгийн өсөлт доод цэгтээ хүрч, 2024 оноос сэргэж эхлэх сайн талтай" гэжээ. Олон улсын валютын сан 2021 оны аравдугаар сараас хойш эдийн засгийн өсөлтийн таамгаа гурван удаа бууруулжээ. Төв банкууд бодлогын хүүгээ бууруулж болзошгүй талаар Георгиева хэлэхдээ, инфляц удааширч байгаа ч "Төв банкууд хэт эрт хөлөө тоормосноос авахгүйн тулд болгоомжтой байх хэрэгтэй" гэсэн байна. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын инфляц 2021 оны аравдугаар сараас хойших хамгийн доод түвшинд хүрсэн бол Евро бүсийн инфляц арванхоёрдугаар сард хоёр дахь сардаа дараалан буурчээ.  Георгиева "Хятадын өсөлтийн хурд тус улс дэлхийн нийт өсөлтийн 40 орчим хувийг хангадаг байсан үе рүү буцаж ирэхгүй, ийм зүйл болохгүй" гэжээ.

 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0