
Энэ өдрүүдэд манай оронд цаг агаар эрс хүйтэрч байгаатай адил БНХАУ, Япон улс зэрэг азийн орнуудад мөн цаг агаар эрс хүйтэрч , их хэмжээний цас орсон мэдээлэл байна. Тухайлбал БНХАУ-ын хойд нутгаар урьд өмнө тохиолдож байгаагүйгээр хүйтэрч, хасах 53 хэмийн хүйтэн бүртгэгджээ. Энэ хүйтэн цаг агаар цаашид ч үргэлжлэх төлөвтэй байгаа аж. БНХАУ-ын цаг уурын үндэсний төв мягмар гарагт хүйтний сэрэмжлүүлэг өгч, зүүн болон өмнөд нутгийн зарим нутгаар агаарын температур буурч, хүчтэй салхи шуургатай байх төлөвтэй байна хэмээн анхаарууллаа. Мөн Япон улсад мөн өнөөдрөөс эхлэн хүйтэн агаарын урсгал орж ирлээ хэмээн мэдээлсэн байна. Агаарын хэм урьд өмнө байгаагүйгээр буурснаас үүдэн тээврийн хэрэгслийн энгийн горимд нөлөөлж, усны шугам сүлжээ хөлдөж байна гэжээ. Тиймээс иргэдийг ихээхэн хэмжээний цасан шуурга, хэт хүйтнээс болгоомжлон бэлтгэлтэй байхыг анхаарууллаа. Мягмар гарагийн шөнө гэхэд цаг агаарын байдал улам ширүүсэж, хамгийн хүйтэн агаарын масс Японы хойд хэсгээс баруун тийш шилжих төлөвтэй байна хэмээн мэдээлжээ.