Т.Даваасамбуу


“Avatar: The Way of Water” Оскарын дөрвөн төрөлд нэр дэвшжээ

hi

Америкийн кино урлагийн академи “Oscar”-ийн шагналд нэр дэвшигчдийг танилцууллаа. Энэ удаагийн наадамд “Everything Everywhere All at Once” кино хамгийн олон буюу 11 төрөлд нэр дэвшсэнээр бусад кинонуудаа тэргүүллээ. “All Quiet on the Western Front”, “The Banshees of Inisherin” кинонууд есөн төрөлд нэр дэвшиж байгаа бол кино урлагийн түүхэнд өндөр амжилт үзүүлсэн “Top Gun: Maverick” зургаан төрөлд, “Avatar: The Way of Water” кино тус бүр дөрвөн төрөлд нэр дэвшээд байна. "A24" бие даасан студийн бүтээл, Ази-Америк цагаачдад тулгардаг хүндрэл бэрхшээлийг харуулсан "Everything Everywhere All at Once" кино “Шилдэг кино” болон кино найруулагч Даниэл Кван, Даниэл Шайнерт нар “Шилдэг найруулагч”-ийн төрөлд нэр дэвшлээ. Түүнчлэн саяхан "Everything Everywhere All at Once" киноныхоо дүрээр “Алтан бөмбөрцөг” наадмын “Шилдэг эмэгтэй жүжигчин”-ий шагнал хүртсэн Малайзын жүжигчин Мишель Йео “Oscar”-ийн “Шилдэг эмэгтэй жүжигчин”-ийн төрөлд нэр дэвшиж байна. Жүжигчин Мишель Уильямс “The Fabelmans” киноныхоо дүрээр, Кейт Бланшетт “Tár” киноныхоо дүрээр, Андреа Райзборо “To Leslie” киноныхоо дүрээр, “Шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчин”-ий төлөө түүнтэй өрсөлдөж байгаа аж. Харин “The Banshees of Inisherin” киноныхоо дүрээр Ирландын жүжигчин Колин Фаррелл, Америк-Канад гаралтай жүжигчин Брендан Фрейзер “The Whale” киноныхоо дүрээр, Пол Мескал “Aftersun” киноныхоо дүрээр, Билл Найи “Living” киноныхоо дүрээр “Шилдэг эрэгтэй жүжигчин” төрөлд нэр дэвшжээ. “Шилдэг кино” төрөлд “Everything Everywhere All at Once”, “The Searchlight Pictures”-ийн  бүтээл “The Banshees of Inisherin”, “All Quiet on the Western Front”, “Elvis”, “Avatar: The Way of Water”, "The Fabelmans" зэрэг 10 кино өрсөлдөж байна. Нэрт найруулагч Стивен Спилбергийн бүтээл “The Fabelmans” кино саяхан болсон “Алтан бөмбөрцөг” наадмын “Шилдэг кино”-ны шагналыг хүртсэн юм. Үүнээс гадна дуучин Рианна “Black Panther: Wakanda Forever” киноны “Lift Me Up” дуугаар, Лэди Гага  “Top Gun: Maverick” киноны “Hold My Hand” дуугаараа “Шилдэг дуу” төрөлд өрсөлдөж байгаа аж. Тэдэнтэй “Tell It like a Woman” киноны  “Applause”,  “Everything Everywhere All at Once” киноны “This Is a Life”, “RRR” киноны “Naatu Naatu” нэр дэвшиж байна. “Oscar”-ийн шагнал гардуулах 95 дахь удаагийн ёслол ирэх гуравдугаар сарын 12-ны өдөр Лос-Анжелес хотноо болно. 

 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0