Т.Даваасамбуу


Цөмийн дайн, өвчин тахал, байгалийн гамшиг сүйрэл зэргээс шалтгаалж дэлхий мөхөхөд ойртож байгааг анхааруулжээ

hi

Цөмийн дайн, өвчин тахал, байгалийн гамшиг сүйрэл зэргээс шалтгаалж хүн төрөлхтөн, дэлхий гараг мөхөлд хэр ойрхон байгааг атомын эрдэмтэн судлаачид тогтоодог. Тэдгээр эрдэмтэд хүн төрөлхтөн яг одоо урьд үзэгдээгүй өндөр аюул эрсдэлд байна гэж тодорхойллоо. Улмаар тэд аюул заналаас сэрэмжлүүлэх бэлгэдлийн зорилго бүхий “Мөхлийн өдрийн цаг"-ийг 10 секундээр урагшлуулжээ. “Атомч эрдэмтдийн албан мэдэгдэл" хэмээх байгууллага өчигдөр албан хуудсаараа сүйрлийн цагийг тааруулах үйл явцыг шууд дамжуулсан байна. АНУ-ын Вашингтонд төвтэй энэ байгууллага 2020 оны нэгдүгээр сард коронавирусний цар тахал эхлэхэд сүйрлийн цаг болоход 100 секунд дутуу байгаагаар цагийг тааруулж байжээ. Харин 2021, 2022 онуудад цагийг хөдөлгөөгүй байна. Нобелийн шагналт 13 хүн, цөмийн технологи, цаг уурын шинжлэх ухааны эрдэмтэд болон бусад мэргэжилтнээс бүрдсэн энэ байгууллагын ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Рейчел Бронсон "Цөмийн зэвсэг хэрэглэх Оросын өнгөц халхалсан сүрдүүлэг санаатай, санаандгүй эс бөгөөс ослын шинжтэйгээр хямрал гаарах аюулыг дэлхий дахинд сануулж байна. Энэ бол асар аймшигтай эрсдэл мөн" гэж мэдэгджээ. 

 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0