
Энэ сарын 5, 6-нд дэлхий даяар дөрвөөс дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт нийт 241 бүртгэгдсэн талаар Энэ талаар Европ-Газрын дундад тэнгисийн газар хөдлөлтийн төв мэдээлсэн байна. Газар хөдлөлтийн төвийн мэдээлснээр, Турк, Сири, Индонез, Мексик, Казахстан, Иран, АНУ-ын Аляска, Орос, Японы маргаантай Курилийн арлууд дээр газар хөдлөлтүүд болжээ. Түүнчлэн Чили, Филиппин, Папуа-Шинэ Гвинейд ч хүчтэй чичирхийлэлтүүд бүртгэгдсэн байна. Эдгээрээс хамгийн хүчтэй чичирхийлэлтүүд нь Турк болон Сири, Индонезид бүртгэгдсэн гэж газар хөдлөлт судлаачид мэдэгджээ.