Т.Даваасамбуу


Японы далайн эрэг дээр гарч ирсэн металл бөмбөрцгийг устгана

hi

Японы далайн эрэг дээр гэнэт гарч ирсэн металл бөмбөрцгийг холдуулсан тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна. Зурган дээр өргөх машин асар том бөмбөрцөгийг авч байгааг харуулжээ. Хамамацугийн орон нутгийн албаны хүмүүс үүнийг "тодорхой хугацаанд" хадгалж, дараа нь "устгах" болно гэж мэдэгдсэн байна. Гэхдээ Японы албаны хүмүүс энэ нь юу болохыг мэдэгдээгүй байна.  Энэ долоо хоногийн эхээр эрэг дээр ер бусын объект байгаа талаар олон нийтийн сүлжээгээр цацагдаж эхэлсэний дараа "Годзилла өндөг", сансараас унасан  гэх зэргээр олон таамаглал дэвшүүлж байсан юм.  Уг объектыг шалгахаар цагдаа, тэр байтугай тэсрэх бөмбөгийн багийг илгээсэн. Эрх баригчид газар нутгийг бүсэлж, рентген шинжилгээ хийсэн бөгөөд энэ нь объект аюулгүй гэдгийг батлахаас өөр зүйл хэлээгүй.  Харин Шотландын Тэнгисийн Шинжлэх Ухааны Нийгэмлэгийн далай судлаач, профессор Марк Иналл “Энэ нь маш танигдахуйц зүйл. Бид (тэдгээрийг) далайд хөвөх багаж хэрэгсэлд  ашигладаг. Шотландын эрэг дээр иймэрхүү зүйл  гарч ирдэг” хэмээжээ. Түүнчлэн  тэрбээр  металл бөмбөрцөг юу болохыг  тодорхойлогдоогүйг гайхаж байгаагаа мөн илэрхийлсэн байна. Марк Иналл хөвүүрүүд нь хүчтэй шуурганд эсвэл том загас агнуурын хөлөг онгоцонд татагдсанаас болж бэхэлгээнээсээ салсан гэв. Лхагва гарагт Япон, Хятадын албаны хүмүүс сүүлийн дөрвөн жилд анх удаа Токиод аюулгүй байдлын уулзалт хийж, Японы тал ажиглалтын бөмбөлгүүдэд санаа зовж байгаагаа илэрхийлэв. Өнгөрсөн долоо хоногт тус улсын Засгийн газар 2019-2021 оны хооронд нутаг дэвсгэрт нь  илэрсэн дор хаяж гурван үл мэдэгдэх нисдэг биетийг Хятадынх байж болзошгүй гэж сэжиглэж буйгаа мэдэгдсэн. Харин  Бээжин тагнуул хийсэн гэх мэдээллийг няцааж, Хятадын сүрдүүлгийг хэтрүүлсэн гэв.

Хаха 8 8 Таалагдсан 9 Гунигтай 18 Нүдний булай 13 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 2