
Блүүмбергт нийтлэгдсэн Монголын тухай нийтлэлийг орчуулан хүргэж байна.
Рио Тинто 2030 он гэхэд дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болох Оюутолгойн далд хэсэгт олборлолт хийж эхэлснээ даваа гарагт зарлалаа. Энэ нь Рио болон Риогийн хооронд үүссэн арав гаруй жилийн саатал, зардлын хөөрөгдөл, маргааныг хязгаарлаж буй үйл явдал юм. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Оюутолгойн бүтээн байгуулалт өмнөх үетэй харьцуулахад ахицтай байгаа ч татвараас эхлээд эрчим хүчний хангамж, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл зэрэг хурцадмал байдлын эх үүсвэр байсаар байна. Монгол Улс ардчилсан тогтолцоотой учраас маргаан үргэлж байдаг бөгөөд цаашид ч гэсэн мэтгэлцээн болно гэдэгт би итгэж байна” гэжээ. Монголын Засгийн газар Оюутолгойн 34 хувийг эзэмшдэг бөгөөд эдийн засгаа хоёр дахин өсгөх зорилтынхоо гол түлхүүр гэж уурхайг харж байна. Энэхүү төсөл нь Рио болон Монголд цэвэр эрчим хүчний технологиос үүдэлтэй зэсийн шинэ эрэлтийн давалгаанд өртөх боломж олгож байгаа юм. 2021 оны хэлэлцээрийн дагуу Рио 2.4 тэрбум ам.долларын Монголын Засгийн газрын өрийг цуцалсан нь гүний төслийг дахин эхлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Засгийн газар Риотой татварын зохицуулалт болон шинэ цахилгаан станц барих асуудлаар шууд хэлэлцээ хийж эхэлсэн талаар Монголын Ерөнхий сайд мөн онцолжээ. Оюутолгой бол Монгол Улсад оруулсан гадаадын хамгийн том хөрөнгө оруулалт. Ил уурхайн олборлолт 2013 онд эхэлсэн боловч илүү ашигтай гүний уурхайн төсөл гацаанд орж, хувьсамтгай ардчилал “Rio Tinto”-г удаа дараа сорьж байлаа. Сонгууль болгоны сурталчилгааны үеэр гадаадынхан тус улсын эрдэс баялгийг цөлмөж байна гэсэн мэдэгдэл давамгайлж байв. Дэлхийн түүхий эдийн зах зээл дэх үнийн савлагаа, “COVID-19” цар тахлын улмаас нөхцөл байдал бүр ч дорджээ.