Т.Даваасамбуу


Япон, БНСУ-ын удирдагчид таван жилийн дараа уулзлаа

hi

 Япон, БНСУ-ын удирдагчдын дээд хэмжээний уулзалт пүрэв гарагт боллоо. Талууд дайны үеийн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой томоохон маргааныг шийдвэрлэх боломжийг эрэлхийлэх замаар харилцаагаа хэвийн болгохын тулд 12 жил завсарлаад байсан удирдагчдын харилцан айлчлал, хоёр талын аюулгүй байдлын хэлэлцээг сэргээхээр тохиролцсон байна. Токио хотноо болсон хэлэлцээний үеэр Японы Ерөнхий сайд Кишида Фүмио болон сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Японд айлчилсан БНСУ-ын анхны Ерөнхийлөгч болсон Юн Сог Ёль нар “нягт харилцаа холбоогоо” хадгалж, улс төр, эдийн засаг, соёлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ нотолжээ.

 

БНСУ дайны үеийн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой асуудлыг шийдвэрлэх саналаа өнгөрсөн долоо хоногт танилцуулсны дараа Юн Сог Ёль Японд хоёр өдрийн айлчлал хийж буй нь энэ юм. К.Фүмио уг шийдвэрийг Токио-Сөүлийн харилцааг сайжруулах “томоохон алхам” хэмээн тодорхойлжээ. Хоёр талын харилцаа Дэлхийн II дайнаас хойших хамгийн доод түвшиндээ хүрсэн гэж зарим шинжээч үзэж байв. Хэлэлцээний дараа болсон хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр К.Фүмио, хоёр талын харилцааг бэхжүүлэх нь “яаралтай тулгамдсан асуудал” гэдгийг онцлоод, БНСУ-д “тохиромжтой цагтаа” айлчлах талаар тунгаан бодно хэмээн мэдэгджээ. Харин Юн Сог Ёлийн хувьд, БНСУ түүхэн маргааныг шийдэх саналаа танилцуулсан нь хоёр орныг ирээдүйг харсан хөгжлийн талаар яг одооноос хэлэлцэх үндэс суурийг тавилаа гэв. БНАСАУ-аас учрах цөмийн болон пуужингийн аюул занал улам даамжирч, БНХАУ цэргийн хүчээ нэмэгдүүлж байгаатай холбоотойгоор Япон улс БНСУ-тай Гадаад хэрэг, Батлан хамгаалах яамны төлөөлөгчдийг оролцуулсан аюулгүй байдлын асуудлаарх хэлэлцээг удахгүй эхлүүлнэ гэж К.Фүмио мэдэгдсэн байна. Ийм хэлэлцээ хамгийн сүүлд 2018 онд болж байв.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0