Т.Даваасамбуу


Кара Делевин сэтгэлзүйн асуудал, хорт зуршилтайгаа тэмцэж буйгаа ярьжээ

hi

Кара Делевин ердөө  10 насандаа анх загварын салбарт хөл тавьсан. Тэрбээр 18 нас хүрэхтэйгээ зэрэгцэн "Burberry" загварын ордны нүүр царайгаар тодорч, цаашлаад салбарынхаа шилдэг моделиудын нэг болтлоо ахисан төдийгүй “Paper Towns”, “Suicide Squad” дэлгэцийн бүтээлд дүрээ мөнхлөөд амжсан. Карагийн карьерын өсөлт 2014 онд оргил цэгтээ хүрж, саяхныг хүртэл хэсэг намжаад байсан юм. Гэвч өнгөрсөн жилийн есдүгээр сард Лос-Анжелесын онгоцны буудал дээр түүний эрүүл бусаар биеэ авч явж байгаа зураг, бичлэг цахим орчинд тархсанаар Делевиньд санаа зовсон, түүнийг буруутгасан, мөн өмөөрсөн хүмүүсийн сэтгэгдлийн нурангид олон нийтийн сүлжээ дарагдсан билээ. Энэхүү үйл явдлаас улбаалан Кара өөрийн нүүр тулж буй сэтгэлзүйн асуудал, хорт зуршил болон одоо эдгээрийг хэрхэн даван туулж байгаа талаараа "Vogue" сэтгүүлийн дөрөвдүгээр сарын дугаарт чин сэтгэлийн яриа өрнүүлжээ.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 1 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0