Т.Даваасамбуу


35-аас доош насны хамгийн баян хүмүүсийн жагсаалтад Ed Sheeran, Adele нар багтжээ

hi

Өнгөрсөн 19-нд "Sunday Times" сэтгүүлээс Их Британийн 35-аас доош насны хамгийн баян 35 хүнийг зарлалаа. Уг жагсаалтад Ed Sheeran, Harry Styles, Adele нар багтсан бөгөөд  тэднийг тус бүр 150 сая фунт стерлинг (ойролцоогоор 186 сая доллар буюу 645 тэрбум төгрөг )-с илүү хөрөнгөтэй гэж тооцоолжээ.   32 настай дэлхийд алдартай дуучин Ed Sheeran 300 сая фунт стерлингийн (ойролцоогоор 1 их наяд 285 тэрбум төгрөг) хөрөнгөтэй аж.  Өдгөө 35 настай, Лондонд төрсөн дуучин Адель дэлхийн хэмжээнд 100 сая гаруй цомог борлуулж чадсан ба 165 сая фунт стерлингийн (ойролцоогоор 785 тэрбум төгрөг) хөрөнгөтэй гэнэ. 29 настай залуу дуучин Harry Styles 150 сая фунт стерлингийн (ойролцоогоор 645 тэрбум төгрөг) хөрөнгөтэй.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0