
Украины зүүн хэсэгт орших Днепр хотын эмнэлгийг ОХУ-ын пуужин онож, нэг хүн амиа алдаж, 15 хүн шархаджээ. Шархадсан 15 хүний хоёр нь хүүхэд байсан байна. Шархадсан хоёр хүүхэд нь гурав болон зургаан настай хөвгүүд байсан бөгөөд биеийн байдал нь тогтвортой байгаа аж.
Энэ хэрэгтэй холбогдуулан Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский "Днеприйн эмнэлгийг пуужин оносон нь үнэн. Манай аврагчид хохирогчдыг эмнэлгээс аврахаар ажиллаж байна. Оросын террористууд хүнлэг, шударга бүхний эсрэг тэмцэгч гэдгээ дахин баталлаа" гэж мэдэгджээ.
Сүүлийн долоо хоногт Орос Украины эсрэг дайралтаа эрчимжүүлсэн бөгөөд өчигдөр шөнө нийт 17 пуужин, 31 нисгэгчгүй онгоцыг хөөргөсөн бөгөөд хэд хэдэн нисгэгчгүй онгоц, пуужингууд Днепр болон Харьков хотод газардаж, Украины нефтийн агуулахыг оносон ба Украины сөрөг довтолгооноос урьтаж дэд бүтцийн байгууламжуудыг нь устгахыг зорьж байгаа аж.