Т.Даваасамбуу


Хятадад хэт халсны улмаас загаснууд үхжээ

hi

Хятадад 2022 оны зун сүүлийн хэдэн арван жилд тохиогоогүй ган гачиг тохиолдсон нь эрчим хүчний хомсдолд хүргэж, хүнсний болон аж үйлдвэрийн хангамжийн сүлжээг тасалдуулсан. Энэ жил өнгөрсөн жилийнхээс ч эрт тус улсын ихэнх нутгаар халсан байна. Гахай, туулай, загаснууд хэт халуунаас болж үхэж, Хятадын төв хэсэгт сүүлийн 10 жилийн хамгийн их борооны улмаас улаан буудайн талбай үерт автсан байна. Үүний зэрэгцээ Хятадын цагаан будаа тариалах гол бүс болох Хөх мөрний сав газарт ойрын саруудад ган гачиг болно  гэж албаныхан болгоомжилж байна.

Гуравдугаар сараас хойш Хятадын олон арван хотод агаарын температур улирлын дээд цэгтээ хүрчээ. Сүүлийн өдрүүдэд хэт халж, Юньнань, Сычуань мужийн хэд хэдэн хотод Цельсийн 40 хэм буюу Фаренгейтийн 104 хэмээс дээш халж, дээд амжилт тогтоосон байна. “Citic Securities”-ийн хөдөө аж ахуйн ахлах шинжээч Шэн Шиа лхагва гарагт хийсэн судалгааны тайландаа "Ган гачиг, үер зэрэг цаг агаарын эрс тэс уур амьсгал хүнсний үйлдвэрлэлийг тасалдуулж, хүнс, газрын тосны нийлүүлэлтэд илүү тодорхойгүй байдлыг авчирч болзошгүй" гэж бичжээ. Зүүн Жянсу мужийн нэгэн фермд энэ долоо хоногт цахилгаан эрчим хүч гэнэт тасарч, сэнс нь шөнийн цагаар ажиллахаа больсны улмаас олон зуун гахай үхсэн гэж мужийн хэд хэдэн хэвлэлд мэдээлжээ. Гахайнууд хэт халуун, агаарын солилцоо муу байсны  улмаас амьсгал боогдож үхсэн гэж засгийн газрын мэдлийн “Jimu News” сайт  мэдээлжээ. "South of China Today" сонинд мэдээлснээр халуун цаг агаарын улмаас усны температур эрс нэмэгдсэний улмаас загаснууд нь "шатаж үхсэн" байна.

 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0