
АНУ-ын жүжигчин Риз Уизерспуныг "Forbes" сэтгүүл өөрийн хүчээр хөрөнгөжсөн 2023 оны хамгийн чинээлэг эмэгтэй жүжигчин хэмээн зарлалаа. Түүний хөрөнгийн хэмжээ энэ оны байдлаар 440 сая ам.доллар бөгөөд үүний 20 сая ам.доллар нь дэлхийг байлдан дагуулсан "The Morning Show" цувралын 10 ангийн цалин урамшуулал гэнэ. 47 настай жүжигчин Риз Уизерспун 25 настайдаа "Legally Blonde" кинонд дүр бүтээсэн нь өнөөг хүртэл жүжигчинд жил бүр олон сая ам.долларын ашиг орлого өгсөөр байна. Тэр 2016 онд өөрийн "Hello Sunshine" продакшн компанийг мөн үүсгэн байгуулсан бөгөөд компанийхаа 18 хувийн хувьцааг ганцаараа эзэмшдэг аж. "Forbes"-ийн 2023 оны өөрийн хүчээр хөрөнгөжсөн эмэгтэйчүүдийн жагсаалтад Рианна, Тайлор Свифт, реалити шоуны од Ким Кардашиан, инээдмийн жүжигчин Эллен ДеЖенерес, телевизийн зохиолч Шонда Раймс нар багтжээ.