Т.Даваасамбуу


Чеченийн удирдагч Рамзан Кадыров ухаан алдаж эмнэлэгт хүргэгджээ

hi

    Чеченийн удирдагч, Путиний холбоотон Рамзан Кадыровыг ухаан алдаж эмнэлэгт хүргэгдсэн тухай мэдээлэл тархаж эхэлжээ. Тэрбээр  хэдхэн хоногийн өмнө түүнийг хордуулах гэж оролдсон хувийн эмчээ амьдаар нь булсан хэмээх мэдээлэл мөн л тархаад байсан юм.  Түүний хувийн эмч Сулейманов амиа алдсан талаар Украины хэвлэл мэдээлэл болон Украины дотоод хэргийн зөвлөх Антон Геращенко анх мэдээлсэн байна. Сулеймановыг нас барсан нь батлагдаагүй байна. Энэ  сарын 10-ны өдөр Геращенко "Сулейманов бол Кадыровын тойрон хүрээлэгчид болох чечен биш лезгин хүн байсан бөгөөд анагаах ухааны салбарт гайхалтай туршлагатай байсан" гэж бичжээ. "Түүний гэнэт алга болж, учир битүүлгээр үхсэн нь олон асуултыг төрүүлж байна. Кадыровын комд орсон тухай цуу яриа онлайнаар идэвхтэй тархаж, Украины Тагнуулын ерөнхий газар хүртэл үүнийг баталсан байна.  Кадыров өнгөрсөн гуравдугаар сард бөөрний өвчнөөр хүндээр өвдөж, Арабын Нэгдсэн Эмират улсын нефрологич буюу бөөрний эмчээр  эмчлүүлэхээр Чеченийн нийслэл Грозный руу авчирсан тухай Казахстаны сэтгүүлч Азамат Майтанов мөн  мэдээлжээ.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0