Т.Даваасамбуу


БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд нь сураггүй болжээ

hi

    БНХАУ-ын Батлан ​​хамгаалахын сайд Ли Шанфу сүүлийн хоёр долоо хоногт олны өмнө ил гараагүй, мөн Ши Жиньпин дарга цэрэг арми дотроо “эв нэгдэл” хэрэгтэй байгаа тухай мэдэгдэл хийсэн зэрэг нь  Лиг албан тушаалаас нь огцруулсан байж  магадгүй гэсэн таамаг дэгдэхэд хүргээд байна. БНХАУ-ын дарга Ши Жиньпин есдүгээр сарын 9-нд Хятадын хойд хэсэгт байрлах цэргийн анги нэгтгэлд  айлчлах үеэрээ "Зэвсэгт хүчний бүрэн бүтэн байдал, эв нэгдлийг өндөр түвшинд байлгаж, армийн тогтвортой, аюулгүй байдлыг хангах" талаар ярьсан тухай  төрийн мэдээллийн Синьхуа агентлаг мэдээлжээ. Японд суугаа АНУ-ын Элчин сайд Рахм Эмануэль тайлбар хийсний дараа таамаг улам нэмэгдэв. Тэрбээр энэ сарын 8-нд  X сайтад нийтэлсэн нийтлэлдээ “Ерөнхийлөгч Ши Жиньпинийн танхимын бүтэц одоо Агата Кристигийн “And Then There Were None” романтай төстэй болж байна. Эхлээд Гадаад хэргийн сайд Цин Ган сураггүй алга болж, дараа нь пуужингийн цэргийн командлагчид сураггүй алга болж, одоо Батлан ​​хамгаалахын сайд Ли Шанфу хоёр долоо хоногийн турш олны өмнө гарсангүй” хэмээжээ.  

Ли Шанфу гэж хэн бэ?

Ли Шанфу 1982 оны наймдугаар сард Ардын чөлөөлөх армид элссэн бөгөөд инженерийн ухааны докторын зэрэгтэй. Тэрбээр мөн намын одоогийн Төв хорооны гишүүн.  “The ​​Diplomat” сэтгүүлд нийтлэгдсэн өгүүлэлд дурдсанаар түүний аав ХАЧА-ын төмөр замын дээд цэргийн генерал байжээ. Тэрбээр мөн Хятадаас Оросын пуужингийн систем худалдаж авсны улмаас АНУ-ын хориг арга хэмжээнд өртсөн.  Блүүмбергийн мэдээлснээр тэрбээр хамгийн сүүлд наймдугаар  сарын 29-нд Бээжинд болсон Хятад, Африкийн энх тайван, аюулгүй байдлын гуравдугаар форумд илтгэл тавих үеэр олон нийтийн өмнө гарчээ.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх