Т.Даваасамбуу


НАТО: Путин зэвсгээ хаявал амар амгалан тогтоно

hi

     НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг ням гарагт барууны орнууд Украинд урт удаан дайнд бэлтгэх ёстой гэж мэдэгджээ. Столтенберг Украинд "хурдан энх тайван тогтоохыг" хүсэж байгаагаа мэдэгдсэн ч Ерөнхийлөгч Владимир Зеленскийн Оросыг цэргийн хүчээр ялах зорилтыг мөн  дэмжиж байгаа гэдгээ илэрхийлсэн байна.

Столтенберг Германы “Funke” хэвлэл мэдээллийн бүлэгт өгсөн ярилцлагадаа "Ихэнх дайнууд төсөөлж байснаас удаан үргэлжилдэг. Тиймээс бид Украины удаан үргэлжлэх дайнд бэлтгэх ёстой” гэжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний хэлснээр, өнгөрсөн зургаадугаар сард сөрөг довтолгоо эхэлснээс хойш Украин 71 мянга гаруй хүнээ алджээ.

Украины эх сурвалжийн мэдээлснээр зарим нэг ангиуд хүн хүчнийхээ 90 хувийг алдаж байгаа  ч үүнийг үл харгалзан НАТО дипломат аргаар биш харин цэргийн аргаар шийдвэрлэхийг хичээсээр байх болно гэж Столтенберг хэлжээ. Тэрбээр "Бид энхтайвныг хүсэж байна. Хэрэв Ерөнхийлөгч Зеленский болон украинчууд байлдахаа больвол тэдний улс орон байхгүй болно.  Харин Ерөнхийлөгч Путин зэвсгээ хаявал бид амар амгалан болно” гэж мэдэгджээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Туркийн зуучлалаар байгуулсан энхийн хэлэлцээр амжилттай болоогүй бөгөөд Зеленский ОХУ-тай бүх хэлэлцээр хийхийг хориглосон зарлиг гаргажээ. Тэрбээр Украины хуучин мужууд болох Донецк, Луганск, Херсон, Запорожье, мөн Крымийг эргүүлэн авахаа амлаж байгаа юм. Зеленскийн байр суурийг Вашингтон дэмжиж байгаа бөгөөд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен Путинийг  дипломат ажиллагаанаас татгалзсан гэж буруутгасан. Орос  мөргөлдөөнийг дипломат аргаар шийдвэрлэхэд нээлттэй гэж мэдэгдэж байгаа ч аливаа энхийн хэлэлцээр нь нутаг дэвсгэрийн шинэ бодит байдлыг харгалзан үзэх ёстой  гэж мэдэгдээд байгаа юм. Тодруулбал, Донецк, Луганск, Херсон, Запорожье, Крымыг Украинд хэзээ ч буцааж өгөхгүй гэсэн үг юм.  Харин  ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “Баруунуудын  утсан хүүхэлдэй болсон Зеленскийтэй биш, харин түүний эзэдтэй шууд хэлэлцээ хийнэ” гэж мэдэгджээ.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1