Монгол Улс “хар жагсаалт”-аас гарч, зээлжих зэрэглэл нэг шатаар ахилаа

hi

Европын Холбоо татварын ил тод байдлыг хангаагүй, татварын зорилгоор хамтарч ажилладаггүй орнуудын “хар” жагсаалтыг гаргасан байдаг. Үүнд монгол Улс ороод байсан. Тэгвэл Европын Холбооны Зөвлөл  өчигдөр буюу 2018 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр Монгол Улсыг “Хар жагсаалт”-аас гаргаснаа мэдэгдэж албан бичиг илгээсэн байна. Манай улсыг татварын ил тод байдлыг хангах, үүнтэй холбоотой өөрчлөлтийг хийхээ амласан тул ийнхүү хасаж байна гэжээ. Энэ тухай Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Б.Мандахбилэг, Монгол улсаас Бельгид суух Элчин сайд О.Оч нар Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт дуулгасныг тэрээр цахим хуудастаа баяртайгаар мэдэгдсэн байв.  Үүний зэрэгцээ Монгол улсын зээлжих зэрэглэлийг Moody’s агентлаг нэг шат ахиулж В3 ангилалд багтаасан байна. Аливаа улсын зээлжих зэрэглэлийг тогтоохдоо тухайн улсын эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд, түүний төлөв байдал, учрах эрсдэл зэргийг харгалзан үздэг. Хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргахдаа харгалзан үздэг гол үзүүлэлт гэж хэлж болно. Бас эдийн засгийн бодлого зөв явж байгаа эсэхийг ч мөн тодорхойлдог. Moody’s Монгол улсын зээлжих зэрэглэлийг ахиулсантай холбоотойгоор сүүлийн 13 жилийн хугацаанд манай орны зээлжих зэрэглэл хэрхэн өөрчлөгдөж байсныг доорх хүснэгтээс хараарай.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 116