М. Учрал


БНФУ-аас манай улсад хоёр нисдэг тэрэг нийлүүлэхэд бэлэн болжээ

hi

   ОБЕГ-ын чадавхыг бэхжүүлэх, агаараас аврах ажиллагааны нэгж байгуулах төслийн хүрээнд БНФУ-аас Монгол Улсад “Airbus ЕС-145” загварын түргэн тусламж, авран хайх ажиллагааны хэрэгслээр тоноглосон хоёр нисдэг тэргийг нийлүүлэхэд бэлэн болжээ.

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрын Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд Францын төрийн сангийн зээлээр ОБЕГ-т агаараас аврах ажиллагааны нэгж байгуулах төслийг 2020 оноос эхэрэгжүүлж байгаа бөгөөд уг төслийн хүрээнд Францын Хэли-Юнион компаниас эхний ээлжинд нийлүүлж буй “Airbus ЕС-145” загварын хоёр нисдэг тэргийг танилцуулах ёслолыг энэ сарын 22-нд тус компани өөрийн байрандаа зохион байгуулжээ. Ёслолд Монгол Улсаас БНФУ-д суугаа ЭСЯ, төслийг хэрэгжүүлэхэд оролцож буй Францын Эдийн засаг, санхүүгийн яам, Софема, ТHALES, Airbus компанийн төлөөлөгч оролцлоо.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0